Хошин урлагийн авъяаслаг жүжигчдийн нэг Ц.Батхуяг буюу Амбий “Гэгээн муза” наадамд хос морьтойгоор өрсөлдөхөөр өнөөдөр батламжаа гардан авлаа. Тэрээр анх удаа драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадамд нэр дэвшиж байгаа бөгөөд түүний бүтээсэн хоёр дүр шилдэг эрэгтэй гол дүрийн төлөө өрсөлдөж байна. Энэ жил “Гэгээн муза” наадамд инээдмийн жүжгийн төрөл нэмэгдсэн бөгөөд тэрээр уг төрөлд “Дорнод нутаг” клубын бүтээл “Найрын ширээний ууц” жүжгийн дүрээрээ болон драмын жүжгийн төрөлд “ТВ Коктейль” продакшны уран бүтээлчидтэй хамтран ажилласан “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн шидтэний дүрээр шилдэг эрэгтэй гол дүрд тус тус өрсөлдөж байгаа юм.
Сонирхуулахад, “Гэгээн муза” наадмын шагнал гардуулах ёслолын өдөр буюу Олон улсын театрын өдөр тэрээр мэндэлжээ. Хос морьтондоо амжилт хүсье.
Г.ДАША