П.Эрдэнэзаан “Гэгээн муза”-д нэр дэвшлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

П.Эрдэнэзаан “Гэгээн муза”-д нэр дэвшлээ

“Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзаан “Дорнод нутаг” клубын бүтээл “Найрын ширээний ууц” жүжгийн Доржийн дүрээр “Гэгээн муза X” наадамд нэр дэвшин өнөөдөр батламжаа гардан авлаа. Доржийн дүрд өмнө нь түүний багш Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай тоглож байсан учраас тэрээр энэ дүрийг бүтээсэндээ маш их баяртай байгаа гэнэ. “Маск”  продакшны хувьд маргааш Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудыг зорин хошин шогийн шилдэг хөтөлбөрүүдээ хүргэх юм байна. Харин аялан тоглолтоосоо эргэж ирээд тэд шинэ уран бүтээлийн ажилдаа орно хэмээн дуулгалаа.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж