Европын холбоо тусламжаа хасахаар сануулав

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Европын холбоо тусламжаа хасахаар сануулав

Европын холбоо Палестины автономид үзүүлэх материаллаг тусламжийн хэмжээг энхийн гэрээний үйл ажиллагаатай холбон уялдуулна гэлээ. Өнөөдөр Европын холбоо Палестины автономид жил бүр 300 сая ам.долларын тусламжийг өгдөг. Тэр мөнгө нь ирээдүйн Палестин улсын төрийн бүтцийг бий болгох зориулалттай юм.
“Улс орны үнэр ханхлахгүй бол бид юу боллоо гэж тэр мөнгийг төлөх ёстой юм бэ?” гэж  Иерусалимд суугаа Европын холбооны төлөөлөгч Кристиан Бергер хэлж байна. Энэ мэдээ нь Израилийн барууны чиглэлийн улстөрчдийг баярлуулав. Гэхдээ эрт баярласан ч байж болох талтай. Хэрэв энхийн гэрээ нь палестинчуудын буруугаас болон тасраад байгаагүй бол тэр тусламж төдийлөн хасагдахгүй байх. Хэрэв энд Израиль буруутай бол ЕХ нь үлгэрийн улсын суурийн төлөө мөнгө төлөхгүй гээд Палестиныг хүлээн зөвшөөрч шууд хууль ёсоор тусламжаа өгч болох талтай. Цаг хугацаа палестинчуудад ашигтай гэж Абу Мазен буюу Махмуд Аббас хэлсэн нь ийм хувилбарыг тооцоолж байгаагийнх болов уу.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж