
“Улс орны үнэр ханхлахгүй бол бид юу боллоо гэж тэр мөнгийг төлөх ёстой юм бэ?” гэж Иерусалимд суугаа Европын холбооны төлөөлөгч Кристиан Бергер хэлж байна. Энэ мэдээ нь Израилийн барууны чиглэлийн улстөрчдийг баярлуулав. Гэхдээ эрт баярласан ч байж болох талтай. Хэрэв энхийн гэрээ нь палестинчуудын буруугаас болон тасраад байгаагүй бол тэр тусламж төдийлөн хасагдахгүй байх. Хэрэв энд Израиль буруутай бол ЕХ нь үлгэрийн улсын суурийн төлөө мөнгө төлөхгүй гээд Палестиныг хүлээн зөвшөөрч шууд хууль ёсоор тусламжаа өгч болох талтай. Цаг хугацаа палестинчуудад ашигтай гэж Абу Мазен буюу Махмуд Аббас хэлсэн нь ийм хувилбарыг тооцоолж байгаагийнх болов уу.