Холливудын нэрт жүжигчин Камерон Диаз гол дүрд нь тоглож, 2011 онд үзэгчдийн хүртэл болсон “Columbia Pictures”-ийн бүтээл “Bad Teacher” инээдмийн кино тухайн цаг үедээ кино сонирхогчдыг байлдан дагуулж байсан билээ. Найруулагч Жак Касданы “Bad Teacher” буюу “Муу багш” кино 20 сая ам.долларын өртгөөр бүтсэн ч дэлхийн зах зээлээс 200 сая ам.долларын ашиг олж, тухайн цаг үедээ кино ертөнцөд шуугиан тарьж байсан юм. Тэгвэл, Америкийн CBS телевиз уг киног телевизийн цуврал олон ангит бүтээл болгон үргэлжлүүлэхээр шийдсэн тухайгаа мэдэгдсэн байна. Харин гол дүрийн жүжигчин Камерон Диазын оронд “Nick & Norah"s Infinite Playlist”, “Celeste & Jesse Forever”, “For a Good Time” бүтээлүүдээрээ үзэгчдийн танил болсон жүжигчин Эри Грейнор тоглохоор болжээ.
Э.АНХТУЯА