
Гэхдээ мэргэжилтнүүд нисэхийн компаниудад хандан баярлах цаг ирээгүйг сануулж байгаа ажээ. Учир нь галт уул өнөө маргаашгүй унтарна гэж хэлэхэд эрт байгаа гэнэ. Шинжлэх ухаанд галт уулын идэвхжилт буурч байснаа гэнэтхэн сэргэдэг тохиолдол бишгүй байдаг гэнэ. Уг галт уул үүнээс өмнө 1821 онд дэлбэрч тэр нь 13 сар үргэлжилсэн юм.