Бүгдээрээ гадаадад гарч амьдаръя

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

Бүгдээрээ гадаадад гарч амьдаръя

Энэ
зууныг даяаршлын зуун хэмээн нэрийдэж байгаа билээ. Тэр ч утгаараа
монгол залуус эх орноосоо гарч харь нутагт очиж амьдрах болсон. Бүр
харийн хүнтэй гэр бүлэн үр хүүхдийг нь төрүүлж айл гэр болон амьдардаг
болоод байна. Тийм ч утгаараа харь оронд очиж “Харлаж” амьдрах нь бараг л
энгийн үзэгдэл болсон гэж хэлж болно. Дэл­хийн аль ч оронд очсон
мон­голчууд байдаг гэцгээдэг. Харин ихэнх нь хууль бусаар “Харлаж”
амьдардаг гэцгээдэг. Энэ нь ч үнэний ортой биз. Даяаршлын эрин зуунд энэ
“Харлаж” амьдрах бол өндөр хөгжилтэй орнуудын хувьд шүдний өвчин болоод
байгаа.  Үүнийг монголчуудын амьдрал хүнд учраас гадаад руу гарч байна
хэмээн олон хүн тайлбарладаг. Тэгвэл дан ганц монголчууд бусад оронд
очиж харлаад байдаггүй ажээ. Сүүлийн үед Монгол Улсад хараар амьдрах
харийн хүмүүс их байдаг болжээ. Тэд өөрсдийн өндөр хөгжилтэй орноос
дай­жиж Монгол Улсад хууль бусаар оршин сууж байгаа нь хачирхалтай.
Мэдээж ямар нэгэн амьдрах мөнгө олох гарц байгаа учраас Монгол Улсад
харлаж байгаа нь тодорхой. Нэг ийм уриа байдаг санагдаж байна.
Монголдоо
сайхан амь­дарцгаая гэж эх газрынхаа эзэн нь болсон монголчууд сайхан
амьдарч чадахгүй бай­хад харийн хүмүүс хэрхэн яаж сайхан амьдраад байна
вэ. Эсвэл бидэнд боломж тийм бага байгаа юм уу. Харь орны цагаачдад
манай хууль сайн үйлчлээд байж ч магад. Манай улсад хууль бусаар амьдарч
байгаа иргэдийн ихэнх нь зүүн Азийн тэр дун­даа Вьетнам иргэд байдаг
аж. Тэдэнд амьдрах боломж нь их байгаа учраас эх оронд минь хууль бусаар
амьдарч байна. Тэд яг л хий үзэгдэл шиг чимээгүйхэн асуудлаас холуур эх
нутагт минь амьдарсаар байна. Тэдний давуу тал нь хийсэн ажилдаа эзэн
нь болоод гаршчихсан учраас Монголд  мөнгө олох гарцаа олсон байна.
Гадны айл­чин гийчин саатаж үлдэж байхыг бодоход Монгол Улс тийм ч их
ядуу буурай биш бололтой. Тэгэхээр хүний нутагт хумсаа хугалж байхаар
дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг эх орондоо ирж сайхан амьдар гэж
уриалмаар байна. Хүний нутагт хууль бусаар амьдарч болдгийг дан ганц
монголчууд бус харийн хүмүүс ч харуулаад байна. Хүсвэл монголд ч гэсэн
хараар амьдарч болно шүү дээ. Бүр болохгүй бол нэг мөсөн бүгдээрээ
гадаадад гарч “харлацгаая”

Э.БАЯСГАЛАН

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж