Тунисийн Ерөнхий сайд огцорчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

Тунисийн Ерөнхий сайд огцорчээ

Тунисийн Ерөнхий сайд Хамади Жебали технократ засгийн газар байгуулах төлөвлөгөө нь бүтэлгүйтсэний дараа албан тушаалаасаа огцорч байгаагаа зарласан байна. Энэ тухай тэрээр Ерөнхийлөгч Монсеф Марзукитай уулзсаныхаа дараа хэвлэлийн хурал зарлан мэдэгджээ. Түүнчлэн Хамади Жебали “Эннахда” намаас түүний шинэ засгийн газар байгуулах төлөвлөгөөг дэмжээгүй нөхцөлд тус намаас гарахаа мэдэгдээд байжээ. Гэхдээ Тунисийн “Эннахда” намын удирдагч Рашид аль-Ганнуши улс төрийн бүх намууд ерөнхий сайдыг албандаа хэвээр үлдэхийг хүсч байгааг уламжилсан байна. Түүнчлэн Рашид аль-Ганнуши Ерөнхий сайдыг огцроогүй байсан бол өнөөдөр түүнтэй уулзаж сүүлийн үед газар аваад буй хямралын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байсан аж.

Тунисийн Ерөнхий сайд  Хамади Жебали  энэ сарын эхээр сөрөг хүчний удирдагч Чокри Белайдыг амь үрэгдсэний дараагаар гарсан эсэргүүцлийн жагсаалыг намжаахын тулд танхимын гишүүдээ үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ сонгууль явуулах тухай мэдэгдэж байсан билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж