Засгийн Газраас 2015 он хүртэл нийслэлийг аймгийн төвүүдтэй холбосон авто замын сүлжээг барьж дуусгах, ойрын гурван жилд 2400 орчим км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлэх зорилт тавьж, хөрөнгө оруулалтыг үндсэндээ шийдвэрлээд байгаа ажээ. Ийнхүү зам барилгын дэд бүтцийг хөгжүүлснээр хот, хөдөөгийн ялгааг багасгах, нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, худалдааны салбарт тээвэрлэлтийг амар хялбараар шийдсэнээр уул уурхайн бүтээгдэхүүн болон бусад бүх салбарын бүтээгдэхүүнийг хямд зардлаар тээвэрлэж, зах зээлд нийлүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Үүнд зөвхөн төрийн зохицуулалт гэлтгүйгээр хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах нь чухлыг албаныхан онцлоод шинээр барих замыг эхнээс нь чанартай барихын тулд гадны туршлага, техник технологийг нэвтрүүлэх зорилгоор "Road Expo Mongolia 2013" авто замын олон улсын үзэсгэлэн, хурлыг гуравдугаар сарын 6, 7-нд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр салбарынхан мэдээлэл солилцож, гадны туршлагаас судлах боломжтой юм.
Зам барилгынхан цуглана
У.БОЛОР