Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Эцэг эхээ хоослов

Сургуулийн рекетүүдэд мөнгө өгөхийн тулд 10 настай немц хүү эцэг эхээсээ 21 мянган ам.доллар хулгайлан төлбөр хийжээ.
Хүүг мөнгө өгөхгүй бол том ахыгаа авчруулан зодуулна гэж түүнийг ангийн хүүхдүүд нь сүрдүүлсэн байжээ. Бага насны рекетүүд дөнгөж 11-12 настай байсан гэнэ.
Өмнөд Германы Баден—Вюртемберг мужийн Ален хотын 10 настай жаалхүү шуналтай хүүхдийн дурыг хангахын тулд эцэг эхийнхээ хадгаламжаас хулгайлсан мөнгөө өгсөн байлаа. Цагдаагийнхан тэр жаалуудын эцэг эхийг дуудахад хүүхдүүд нь ихэнх мөнгийг дэгжин хувцас, үнэтэй тоглоомонд зарцуулчихсан бага зэргийн үлдэгдэлтэй үлдсэн байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж