Сангийн сайд нарын найрамдал Клинтоныг “шахав”

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Сангийн сайд нарын найрамдал Клинтоныг “шахав”

Америкийн Сангийн сайд Тимоти Гайтнер Хятадын сайдтай гар барих гээд тэдний дунд байсан Клинтоны “шахах” үеэр Төрийн нарийн бичгийн дарга нүүрний хөдөлгөөнийг үзүүлж өглөө. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ба Сангийн сайд Тимоти Гайтнер нар Хятад-Америкийн стратегийн болон эдийн засгийн яриа хэлцэл явагдаж байгаа Бээжинд албан ёсны айлчлалтай байгаа юм.
Энэ бага хурал дээр уур амьсгал хамгийн дулаан байгаа ба гадаад төрхөөрөө тэд хоёр орны хооронд үргэлж байдаг хурцатмал байдлыг нуухаар оролдож байна. Нэн ялангуяа сүүлийн үед байдал нэлээд ширүүн байгаа юм. Бээжин, хоёр Солонгосын харилцаанд хандах хандлага мөн Ираны асуудлаар Бээжин зөөлөн хандлагатай байгааг “номхруулах хэрэгтэй” гэсэн утгатай Барак Обамагийн засаг захиргааны мэдэгдлийн дараа тэр нь улам хурцадсан юм.
Өнөөгийн энэ бага хурал хоёр орны хоорондын хурцатмал байдлыг намжаах зорилготойгоор хийгдэж байна. Хиллари Клинтонд ийм байдал харуулах “энгийн байдал” илрэв. Тэрээр хамаагүй инээж, жинхэнэ нүүрний хувирлыг олонд үзүүллээ. Америкийн сайд дандаа зогсож байсан Хиллари Клинтоныг анзааралгүй гэмээр хятад сайдад гараа сунган Төрийн нарийн бичгийн даргадаа “шахалт” үзүүлэв.
БНХАУ-ын дарга Ху Жиньтаогийн тодорхойлсон “хоёр оронд байгаа хоёр талын сувгууд болон бусад механизмаар бүс нутгийн “халуун асуудлуудыг шийдэхэд тохиролцоо ба уулзалтуудаа ашиглах хэрэгтэй” гэсэн үндсэн санааг ажил болгох бага хурал Бээжин хотноо 24-25-ны хооронд болсон юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж