Хүүхэдтэй хоолонд орохдоо анхаарах зүйлс

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Хүүхэдтэй хоолонд орохдоо анхаарах зүйлс

Хүүхдийн тэрэг  замын түгжрэл үүсгэхгүй ч  овор ихтэй бол зам хөндлөн
гарахдаа жолооч нарын бухимдлыг төрүүлж мэднэ.  Мөн хүүхдийнхээ тэргийг
хоолны газар орохдоо зөөгч болон бусад хүмүүсийн хөлд тээглэхээргүй
газар тавихаа мартуузай.
 
10-аас доош настай хүүхдэд  амттан ихээр захиалах хэрэггүй. Хүүхдийн
сонирхол бол хүүхдийн л сонирхол. Хоол бэлэн болохоос өмнө хүүхдийг
саатуулахын тулд элдэв амттан чихэр авч өгөх нь тийм ч сайхан санаа биш
шүү.
Хүүхдэд зориулсан хоолны цэстэй эсэхийг асуу. Ихэнх ресторанд хүүхдэд
зориулсан хоолны тусгай цэс гэж байдаг. Тиймээс хүүхэддээ хурц биш,
амтлаг хэрнээ тэжээллэг  хоол захиалж  өгөөрэй.
 
Хоолны үеэр зураг дарах гэсний хэрэггүй. Хөөрхөн бяцхан үрсээ тогос шиг
гоёоод дагуулаад явах үнэхээр сайхан. Ямар нэг онцгой тэмдэглэлт баяр
болон төрсөн өдрөөр зураг авч болох ч  гадуур хооллох үедээ  камер авч
явах нь зохисгүй.

Дуугаргадаг тоглоом бүү авч яв.  Хүүхэдтэй гадуур гарахдаа тоглоом авч
гарах нь саатуулахад хэрэгтэй боловч хэт чанга дуу чимээ гаргадаг
цахилгаан тоглоом аюултай байж мэднэ. 
 
Хүүхдийг  гүйж харайхаас сэргийл. Гадуур хооллох үедээ хүүхдийг
ганцааранг нь холхиулах нь бусад хүмүүст саад болохоос гадна өөрт нь ч
аюултай байж болно. Ресторан хоолны газруудад  хүүхдэд хор хөнөөл болох
халуун тогоо, хагарч мэдэх аяга таваг зэрэг зүйлс олон байдаг.
 
Хүүхдээ хоолыг нь яаралгүй идүүл. Шахаж шаардалгүйгээр дуустал нь
идүүлэх нь чухал.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж