
Ахмад гишүүд МАХН бутарч хоёр салсан нь хэдхэн улстөрчийн хийсэн ухаангүй үйлдэл хэмээгээд цаашид эв нэгдлээ эрхэмлэн нэгдэхийг хүссэн аж. Уриалгад “Хоёр намын хуваагдал, хагаралыг арилгаж улс орон, ард түмнийхээ төлөө эв эеээ хичээж нэгдмэл нэг цул болохыг ахмадууд бид хүсэн хүлээж байна. Хариуцлагагүй улс төрчдийн балгаар манай намд хагарал үүссэн. Үүнд намын жирийн гишүүд огт хамаагүй. Тиймээс хагарсан энэ намаа нэгтгэж цул болгоход хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. “Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр” гэдэг үгийг санацгаая. Бид Ерөнхийлөгчийн сонгуульд угсаа гарал нэгтэй хоёр нам хамтран оролцох нь чухал гэдгийг та бүхэндээ уриалж байна” хэмээн бичжээ.