Бейонси охиноо магтав

Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

Дуу хөгжмийн ертөнцөд гялалзах оддын нэг нэрт дуучин Бейонсигийн урлагийн карьер, хувийн амьдралыг олонд дэлгэн харуулах HBO телевизийн уран бүтээл “Life Is But A dream “ баримтат кино нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ.

Уг баримтат кинонд өөрийнх нь одоогийн үеийг харуулах хэсэгт Бейонси бурхнаас авсан хамгийн том бэлэг хэмээн охиныхоо тухай ярьж дөнгөж 13 хан сартай охиноо “цагаан толгойн эхний үсгүүдийг дуудаж чадна, үнэхээр мундаг шүү” хэмээн бахархалтайн аргагүй  ярьсан гэнэ.

Jay-Z, Бейонси нар охиныхоо боловсролд хамгийн ихээр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж үздэг бөгөөд  нэртэй  хосуудын Blue Ivy охин бусад хүүхдүүдийн адил одоогоор тоглоомон болон янз бүрийн дүрс, өнгөтэй зургуудыг төвөггүй ялган таньж чаддаг гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж