Зам тээврийн сайд А.Гансүх салбарын төвшинд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаарх тайланг сэтгүүлчдэд тавихаар болжээ. Эл уулзалт Иргэний танхимд маргааш 12.00 цагт болох аж. Шинэчлэлийн Засгийн газар нь ямар бодлого шийдвэр гаргаж, ажиллаж байгаа талаарх тайлангаа салбар хариуцсан сайд нараар өгүүлэхээр төлөвлөж сэтгүүлчидтэй хийх анхны уулзалтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хагалж байлаа. Хоёр дахь уулзалтыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хийж байсан, гурав дахь уулзалтыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийх байсан ч АНУ-д хийж буй айлчлалтай нь давхацсан тул хойшлоод буй. Харин энэ долоо хоногийн уулзалтад ийнхүү сайд А.Гансүх оролцох аж. Түүний харьяалж буй салбараас төмөр замын бодлого олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа гэж хэлж болохоор байгаа билээ.
Г.ДАРЬ