Зуун айлын зам түгжрэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Зуун айлын зам түгжрэлтэй байна


Өчигдөр оройноос хаан ирэх сарын гуравныг дуустал засвар хийх Зуун айлын уулзвараас Сэлбийн гүүр хүртэлх 0,3 км үргэлжилсэн зам засварын ажил хийж байгаа учраас замын ачаалал эрс ихэсчээ. Замын хоёр урсгалыг ээлжлэн хааж засвар хийхээр болсон юм. Тиймээс нэг урсгалыг нь хааж, нөгөө  урсгалыг нь сөрөг хөдөлгөөнтэй болгон хөдөлгөөний зохицуулалт хийж байна. Ийм зохицуулалт хийсэн ч  тус зам ачааллаа дийлэхээ больжээ. Замын цагдаагийн албан хаагчид зохицуулалт хийж байгаа ч Баянбүрдээс Сансарын шатахуун түгээгүүр хүртэлх зам түгжрэлтэй байна. Тиймээс шаардлагатай биш л бол аль болох энэ замыг сонголгүй хотын төв болон Нарангийн замаар зорчихыг анхааруулж байна.

Иймд жолооч нар дээрх замыг болон бусад чөлөөтэй замуудыг сонгон хөдөлгөөндөө оролцоорой.

Л.Халиу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж