Бельгийн албаныхны мэдээлснээр Брюсселийн нисэх онгоцны буудал дээр хоёр автомашин бүхий зэвсэглэсэн найман этгээд нисэх онгоцонд ачихаар эрдэнэс тээвэрлэж явсан бүхээгт тэрэгт халдсан байна. Брюсселийн цагдаа нарын мэдээлснээр бүлэг дээрэмчид Швейцарийн зорчигч тээврийн онгоцны ойролцоо зогсож байсан эрдэнэс ачсан бүхээгт тэргийг дээрэмдээд нисэх буудлаас салсан хатуу хучилттай замаар зугтсан аж.
Бүлэг этгээдүүд нийтдээ 350 сая евро /467 сая ам.доллар/-ийн эрдэнэс дээрэмдсэн байна. Дээрэмчид бүрэн зэвсэглэж, баг зүүсэн байсан бөгөөд гал нээж хүн хохироогоогүй тухай Брюсселийн прокурорын төлөөлөгчийн мэдээлжээ.
Одоогоор Бельгийн цагдаа нар энэхүү хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.