Хойд Солонгос пуужингийн шинэ туршилт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос пуужингийн шинэ туршилт хийнэ

"Шингэн түлшээр ажиллах пуужинг турших зорилгоор сансрын буудлаа шинэчлэх ажил хийгдэж байгаа бололтой” хэмээн Америк-Амнөд солонгосын 38 North интернет-портал мэдээлэв. “Тонхэ” гэдэг Хойд Солонгосын сансрын буудлыг ажиглаж байгаа хиймэл дагуулын дамжуулсан зургаас шинжээчид дүгнэлтээ хийжээ.

Хойд Солонгос "Тонхэ" гэх пуужин хөөргөх талбайд ажиллагаагаа сэргээсэн нь пуужингийн шинэ туршилтай холбоотой байж магадгүй гэж мэдээлсэн байв. "Ынха" (Unha) гэх пуужингийн сайжруулсан хувилбарыг шингэн түлштэйгээр туршихаар бэлтгэж байна гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Хамгён-Пукто мужийн Хвадэ-гун аймагт байдаг "Тонхэ" гэдэг пуужингийн туршилтийн талбайгаас нэг биш удаа пуужин хөөргөдөг байсан ба хамгийн сүүлд "Кванмёнсон-2" хиймэл дагуултай, "Ынха-2" зөөгч пуужинг 2009 оны дөрөвдүгээр сард хөөргөсөн нь амжилтгүй болсон билээ.

Интернет-портал мэдээлснээр дунд тусгалын "Мусудан" (Musudan) эсвэл алсын тусгалын  KN-08 пуужинг туршиж магадгүй байна. БНАСАУ өнгөрсөн арванхоёрдугаар сард "Сохэ" талбайгаас  "Кванмёнсон-3" хиймэл дагуултай "Ынха-3" баллистик пуужинг амжилттай хөөргөсөн юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2006 ба 2009 онуудын тогтоолоор БНАСАУ-д пуужингийн туршилт хийхийг хориглосон юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж