Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сэтгүүлч, нийтлэлчдийн дунд “Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш” сэдэвт бүтээлийн уралдаан зарласан. Нэг сарын хугацаанд үргэлжилсэн уралдаанд нийт 47 бүтээл ирсэн байна. Эдгээрээс сонин, сайт, сэтгүүлийн ба телевизийн бүтээл гэсэн хоёр ангиллаар тус бүр гурван байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм. Мэргэжлийн сэтгүүлчид болон БШУЯ-аас томилогдсон шүүх бүрэлдэхүүн уралдааны хариуг эцэслэн гаргаж ирэх баасан гаригт шилдэг бүтээлийн эздийг шагнан урамшуулах юм байна.
Б.МАРАЛ