“Sweetymotion” тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

“Sweetymotion” тоглолтоо хийнэ

АНУ-д ажиллаж, уран бүтээлээ хийж буй “Sweetymotion” хамтлагийнхан тун удахгүй эх орондоо ирэх гэж байгаа. Тэгвэлтэд ирэх намар томоохон шоу тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ зүгээр нэг тоглолт бус жинхэнэ Америк шоу ямар байдгийг мэдрүүлэхээр төлөвлөж байгаа аж.  Энэ талаар “Sweetymotion” хамтлагийнхан хэлэхдээ “Энэ удаад бид шинэ цомогтойгоо Монголдоо очиж байгаа. Цаашид Америк, Монголын хооронд ирж очин байх төлөвлөгөөтэй байна. Тоглолт хийх бол цаг хугацааны л асуудал л даа. Гэхдээ одоо юу ч амлаж хэлмээргvй байна. Ирэх намраас сайхан тоглолт хийх санаатай. Эндээс хөгжимчид, бvжигчид аваачиж жинхэнэ шоу хийнэ гэж бодож байгаа шүү” гэв.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж