
Чуулга уулзалтаар эдийн засгийн орчин, хууль, эрх зүйн асуудал болоод ногоон эдийн засаг, инноваци зэрэг үндсэн асуудлуудыг хэлэлцэхээс гадна үндэсний брэнд хэрхэн бий болгох вэ гэдэгт түлхүү төвлөрч ярилцах аж. Энэ удаагийн хэлэлцүүлгээр Юу Монголын брэнд болж чадах вэ, үүнийг төр, хувийн хэвшлийн аль нь бий болгох вэ, эсвэл хамтраад цоо шинэ зүйл гаргаж ирэх үү, нөөц, бололцоо, зах зээл нь юу байна вэ гэдэгт төвлөрч хэлэлцэнэ. Эндээс гарах санал, санаачилгууд бидний хийх ажлын гол тулгуур болох юм. Хамгийн гол нь чуулганы үеэр бэрхшээл, тулгарч буй асуудлаа нээлттэй, үр дүнтэй ярилцах аваас дараа дараагийн үйл ажиллагаанд тусгах олон чухал санал санаачилга чуулганаас гарах юм.
Чуулганд Монголын бүх үйлдвэр, аж ахуйн нэгж оролцох бөгөөд нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулах юм.