Олон Улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов маргааш манай оронд айлчилна. Тэрбээр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар айлчилж байгаа юм. Илюмжинов маргааш 11:00 цагаас Монголын шатрын холбооны удирдлагуудтай уулзаж, олон улсын чанартай, өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурах аж.
Кирсан Илюмжинов 2008 онд манай улсад айлчилж Монголд шатрын ордон барихад туслана гэсэн удаатай. Харин “Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгчийн айлчлал, хамтын ажиллагааны гэрээний талаарх мэдээллийг маргааш нийтэд зарлана” гэж Монголын шатрын холбоо мэдээллээ.
Б.БИЛЭГ