Ферги хөл хүнд болжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

Ферги хөл хүнд болжээ

Өдгөө 37 настай “Black Eyed Peas” хамтлагийн дуучин Ферги хөл хүнд болж анхны хүүхдээ төрүүлэх гэж буй тухай баяртай мэдээг өчигдөр  өөрийн Twitter-ээр фэнүүддээ дуулгажээ. Нэрт дуучин болоод түүний нөхөр  кино од Жош Дюамэл нар өнгөрсөн хугацаанд хүүхэдтэй болохыг хүсч байгаа ч  цаг нь болоогүй гэсэн тайлбарыг нэг бус удаа хийж байсан гэнэ. Харин Ферги өчигдөр  ийнхүү хөл хүнд болсноо зарлаж нөхрийнхөө болон өөрийнхөө бага насны гэрэл зургуудыг Twitter-тээ тавьж фэнүүдтэйгээ баяртай мэдээгээ хуваалцсан байна.

Ферги өнгөрөгч есдүгээр сард “People” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр хэрвээ би жирэмсэн болвол өөрийгөө нилээн жин нэмнэ гэж бодож байна. Гэхдээ энэ надад огтхон ч асуудал биш болсон хэмээн хүүхэдтэй болохыг хүсч байгаагаа нуулгүй, илэн далангүй ярьж байсан аж. Харин Жошийн хувьд “хүүхэдтэй болно гэсэн баярт мэдээг юутай ч зүйрлэхийг аргагүй, бидний амьдралын мартагдашгүй мөч” хэмээн өөрийн сэтгэгдлийг Twitter-ээр мөн хуваалцжээ.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж