![](https://news.mn/wp-content/archive1/local/photo/2013/2/4e738c55a2e78c0c/19a619ff88b38078big.jpg)
Говь-Алтай аймгийн уулзалт, золголт хоёрдугаар сарын 17-нд Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө. Золголтонд зориулсан урлагийн тоглолт, бөхийн барилдаан болж, барилдаанд аймаг цэргийн цолтой 32 бөх зодоглов. Барилдаанд Цогт сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Газар холдинг” компаний бөх аймгийн арслан Л.Цэрэнтогтох түрүүлж, Бигэр сумын харьяат “Хилчин” спорт хорооны бөх аймгийн арслан Ж.Алтаншагай үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Цээл сумын харьяат цэргийн начин Б.Энхсайхан, Хөхморьт сумын харьяат аймгийн начин Д.Нарангарав нар үлдлээ.