
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчид маргааш 10.00 цагт НЗДТГ-ын “А” танхимд хуралдана. Хуралдаанаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам батлах тухай”, “Гэр хорооллын дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах журам батлах тухай” асуудлуудыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Мөн “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын тухай” , “Гудамж нэрлэх тухай” асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Д.ЖАРГАЛ