Интерполоор хайж байгаа бүсгүй мисс байжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

Интерполоор хайж байгаа бүсгүй мисс байжээ

Филиппин улсын хууль сахиулах албаны хүсэлтээр олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор манай улсын иргэн 21 настай Т.Аятунгааг эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл олон нийтэд хүрээд байгаа билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг Филиппин улсын иргэн П.Вендо гэгчтэй хамтран нутаг нэгтнээ хүний наймааны золиос болгосон,  хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбоотой байж болзошгүй  гэж сэжиглэн, эрэн сурвалжилж байгаа бололтой.

Эрэн сурвалжлагдаж байгаа Т.Аятунгаа гэгч бүсгүй нь “Miss Mongolia 2011” тэмцээнд оролцож шилдэг 20 оролцогчийн нэг болж байсан төдийгүй тухайн үед Хүмүүнлэгийн ухааны их сургуульд байсан гэнэ.  Мөн тэрээр олон компаниас гадаад улсуудад аялах эрхээр шагнуулж байсан гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр загвар өмсөгч бүсгүй гадаад улсад аялж, загвар өмсөж байх үедээ хар тамхи, хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдсон байж магадгүй юм байна. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж