Загвар өмсөгч Эрдэнэ-Очирын Сэлэнгэ “iLoft Function House”-д лхагва гариг бүрт 21.00 цагт нэгэн сонирхолтой үдэшлэгийг зохион байгуулах гэж байгаа гэнэ.
Тэрээр “Glamor & Fashion Party” хийн гадаад дотоодын олон орны адил модель залуус руу чиглэсэн олон үйл ажиллагаа болон үйлчилгээг үзүүлэх гэнэ. Мэдээж загварынхан чуулах энэ үдэшлэгт та загварлаг дэгжин хувастай байж л дотогш нэвтрэх бөгөөд DJ Gana электро хаус урсгалаар таныг хөглөн, DJ Chin R&B, хип хоп хөгжмийг видео эффект, лед дэлгэцээр танд мэдрүүлэх нь ээ. Такс 20 мянган төгрөг бөгөөд хоёр эмэгтэйн дунд нэг таксаар нэвтрэх юм байна.
Г.ДАША