Venus Williams lingerie стилийн тоглолтын хувцас сонгожээ | News.MN

Venus Williams lingerie стилийн тоглолтын хувцас сонгожээ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Venus Williams lingerie стилийн тоглолтын хувцас сонгожээ

Талбайн теннисний ертөнцөд хамгийн алдартай тамирчдын нэг болох Venus
Williams Парис хотноо эхэлсэн Францын нээлттэй тэмцээний эхний тойргийн
тоглолтод франц маягийн торон богино даашинзтай талбайд гарч, олны
нүдийг хужирлажээ. Venus “Их дуулга”-ын цуврал
тэмцээний эхний тойрогт Patty Schnyder-тай тоглож, 6-3; 6-3-аар ялалт
байгуулсан бөгөөд тоглолтын эхний үед Роллан Гаррост цугласан үзэгчдийн
анхаарал, харц Venus-ын даашинзны зүг хазайж байсан гэнэ. Аливаа
тэмцээн, уралдааны үеэр талбайд гарахдаа дэндүү өөрийнхөөрөө хувцаслаж,
өөрийн гэсэн стиль бүрдүүлж чадсан Venus-ын энэ удаагийн сонголт нь
улаан оруулга бүхий хар торон мини даашинз байв. Түүнчлэн биед
наалдамхай материалтай, биеийн өнгөтэй дотуур өмд нь өвөрмөц сонголт
байлаа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж