Үлэг гүрвэлийн төв музейн захирал томилогджээ

Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлийн төв музейн захирал томилогджээ

Соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилго бүхий “Үлэг гүрвэлийн төв музей” байгуулах шийдвэрийг Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Үүний дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Үлэг гүрвэлийн төв музейн захирал болон ерөнхий палеонтологичийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан юм. Сонгон шалгаруулалтад ирсэн материалуудтай танилцсаны үндсэн дээр Намсрай овогтой Жавзмааг “Үлэг гүрвэлийн төв музей”-н захирлаар томилсон байна.

Н.Жавзмаа нь Орос, Англи, Болгар хэлтэй бөгөөд 1992-2000 он хүртэл Монголын Анчдын нийгэмлэгийн харъяа Ан агнуурын музейд тайлбарлагч, эрхлэгч, “Байгаль хишигийн ордон”-ы даргын ажлыг хийж байсан. 2001 оноос Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар томилогдох хүртлээ Байгалийн түүхийн музейд Чихмэлийн лабораторын эрхлэгч, эрдэм шинжилгээ, арга зүй, сан хөмрөгийн тасгийн даргаар ажиллаж байсан юм байна.

Мөн В.И.Лениний музейн барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлж музейн зориулалтаар ашиглах нь зүйтэй гэж үзээд байгаа юм. Овор ихтэй үзмэрүүдийг байрлуулах, тодорхой орчин бүрдүүлэн хадгалах музейн зориулалт бүхий барилга Улаанбаатарт В.И.Лениний музейгээс өөр байхгүй аж.

А.БҮЖИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж