Ам.доллар, юанийн арилжаа хийсэнгүй

Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

Ам.доллар, юанийн арилжаа хийсэнгүй

Монголбанк өнөөдөр /хоёрдугаар сарын 19/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах, ам.доллар худалдах санал ирүүлсэн байна. Монголбанк дотоод дахь ам.доллар, юанийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд энэхүү арилжаанд оролцсонгүй.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж