Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг, Нийслэлийн шүүхээс хамтран шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчдад зориулсан тусгай сургалтыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд Нийслэлийн шүүхийн байранд зохион байгуулж байна.
Уг сургалт нь шүүхийн захиргааны ажилтанг бэлтгэх, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн давтан сургах явдал бөгөөд шүүхийн захиргааны удирдлага, хэргийн хөдөлгөөний менежмент, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцааны сэтгэл зүй, мэдээлэл технологи, албан хэрэг хөтлөлт зэрэг чиглэлээр явагдаж байгаа аж.
Нийслэл, дүүргийн шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны ажилтнууд сургалтад хамрагдаж байна.
Д.ЖАРГАЛ