Ч.Баттуулын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

Ч.Баттуулын хэргийг шүүхэд шилжүүлжээ

АНУ-аас өөрийн багш гэх америк залууг дагуулан ирж, шунахайн зорилгоор ууланд аваачин буудан хөнөөсөн Ч.Баттуул гэгч бүсгүйн хэрэгт Улсын дээд шүүхээс харъяалал тогтоон, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхэд хэрэг шилжин очсоноос 30 хоногийн дотор хурлыг товлох учиртай.

Түүнд хэдэн жилийн ял төлөвлөсөн талаар Сүхбаатар дүүргийн прокурор Е.Сагсайгаас тодруулахад “Хуулийн дагуу Ч.Баттуулын үйлдсэн хэрэгт цаазын ял оноох учиртай. Гэвч эмэгтэй хүнд цаазаар авах ял оноодоггүй тул 25 жил орчим хорих ял төлөвлөсөн” гэв.

Ч.Баттуулыг өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм. Тэрээр “Ямар нэгэн гомдолгүй. Хийсэн гэмээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа” гэж мэдүүлээд байгаа.  Хэргийг сануулахад, Ч.Баттуул гэгч нь АНУ-д суралцаж байгаад Монголд ирэхдээ өөрийн багш болох Жон Мартин Кийнийг дагуулан авчирч, Улаанбаатарт буусныхаа маргааш нь буюу 2011 оны нэгдүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аваачин, буудаж хөнөөсөн юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж