Үнийн хөөс үүсэхэд юу нөлөөлдөг вэ?

Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

Үнийн хөөс үүсэхэд юу нөлөөлдөг вэ?

Евро бүсээс үүдэлтэй 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш судлаач эрдэмтэд санхүүгийн хямралыг үүсгэх хүчин зүйлийн талаарх судалгааг түлхүү хийх болжээ. Хямралын шалтгааныг  тайлбарлах онолын шинэ хандлагууд ч шинээр дэлгэрэх болсон байна. Манай орны эдийн засаг, санхүүгийн системд анхаарал татсан зарим хүчин зүйлийг статистик тоо баримт дээр тулгуурлан гаргасан байна.

Ирээдүйн эрсдлийн талаар эдийн засагч Б.Мөнхзаяагийн www.mba.mn  сайтад гаргасан  мэдээллийг хүргэе.

Үнийн хөөс. Монгол Улсын эдийн засаг ойрын таван жилийн хугацаанд уул, уурхайн салбарын өсөлтөөс хамааран огцом өсөх төлөвтэй . Энэхүү огцом өсөлт нь эдийн засгийн хэт халалтыг бий болгож, үнийн хөөс үүсгэх гол нөхцөл болно. Тухайлбал, Орон сууцны зээлийн өсөлт, барилгын материалын үнийн өсөлт, төрөөс олгох 6 хувийн хүүтэй зээл, “100 мянган айлын орон сууц”, “40 мянган айлын орон сууц” зэрэг хөтөлбөрөөс шалтгаалан орон сууцны үнэ сүүлийн 2 жилийн хугацаанд 1,8 дахин өссөн байна. Цаашид ч орон сууцны үнэ өснө гэсэн хүлээлттэй байх бөгөөд өндөр үнэлгээ бүхий орон сууцыг банк барьцаалан зээл олгох нь эргээд орон сууцны үнэ унахад их хэмжээний зээлийн эрсдэлд орох нөхцөл бүрдэж болзошгүй юм.

Иргэдийн зээлийн өсөлт. Арилжааны банкуудын активын өсөлттэй холбоотой зээл олголт нэмэгдэж 2012 оны жилийн эцсийн байдлаар 6.9 трилион төгрөгт хүрчээ. Үүнээс иргэдийн зээл 3 орчим трилион төгрөг бөгөөд өмнөх оноос 23 хувиар өссөн байна. Энэ нь нийт зээлийн 46 орчим хувь байгаа нь хэт төвлөрөл ихтэй болохыг харуулж байна. Иргэдийн зээлийн хэмжээ нэмэгдэх нь хэрэглээ буюу эрэлтийг нэмэгдүүлж байна. Эрэлт нэмэгдснээр бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг бий болгож байна. Иргэдийн зээлийн дийлэнх буюу 50 гаруй хувь нь орон сууцны зээл эзэлж байгаа нь орон сууцны зээлийн өсөлтөд нөлөөлж буй нэг хүчин зүйл болж байна. Хямрал үүсгэгч гол хүчин зүйл нь моргежийн зээлийн өсөлт байсан учраас энэ байдал манайд дахин давтагдах нөхцөл үүсч болзошгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж