Тэмцээн охид, хөвгүүдийн 11, 13, 15, 17 насны ангилалд явагдах бөгөөд 70 сургуулийн 200 баг оролцохоор бүртгүүлсэн байна.
Тэмцээний техникийн зөвөлгөөний хурал ирэх баасан гаригт (02.22) Сүхбаатар дүүргийн II сургууль дээр болно. Энэ хурлаар нийт оролцох багууд бүрэн тодорч, улмаар багуудын оноолт гарна.
Энэ жилийн тэмцээний шагналын
сан 30 сая төгрөгт багтаж буй бөгөөд хөгжөөн дэмжигчийн шилдэг нэг сургуулийг шалгаруулж гурван сая
төгрөгөөр урамшуулах ажээ.
Тэмцээний хэсгийн тоглолтууд гуравдугаар сарын 2-наас эхлэх бөгөөд шигшээ тоглолтууд тавдугаар сард болно.
"Дуулиан-2020" тэмцээнд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд УБ хот болон орон нутгийн 770 багийн 10000 орчим тамирчид оролцсон бөгөөд ивээн тэтгэгч байгууллагууд 100-д хүрээд байна.
"Дуулиан-2020" тэмцээнд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд амжилтаараа тэргүүлж буй сургуулиудыг танилцуулж байна. Алтан медалийн тоогоор 72, 5-р сургуулиуд, нийт медалийн тоогоор 10, 5-р сургуулиуд тус тус тэргүүлж байна.