Эрэгтэйчүүд хожигдож, эмэгтэйчүүд нэг хожоод байна | News.MN

Эрэгтэйчүүд хожигдож, эмэгтэйчүүд нэг хожоод байна

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Эрэгтэйчүүд хожигдож, эмэгтэйчүүд нэг хожоод байна

Хойд хөршийн нийслэл Москва хотноо өнгөрөгч бямба гаригт эхэлсэн ширээний теннисний багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай баг тамирчид эхний хоёр тойргийн тоглолтоо хийгээд байна. Энэ сарын 30-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас ОУХМ Л.Алтантулга, Т.Энхтөр, спортын мастер З.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэйчүүдийн баг “D” ангилалд, ОУХМ Б.Батхишиг, спортын мастер Ч.Номин-Эрдэнэ, спортын дэд мастер Б.Энхжин нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн баг мөн “D” ангилалд өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний “D” ангилалд Q группт сугалаа таарсан манай эрэгтэй баг тамирчид тэмцээний эхний тойрогт өнжсөн бөгөөд өчигдөр хоёрдугаар тойргийн тоглолтоо Парагвайн багийн эсрэг хийж, 3:1 харьцаатай ялагдсан байна. Манай тамирчид өнөөдөр Лаосын багтай монголын цагаар 14.00 цагаас тоглох юм. Дашрамд дурдахад, Q хэсэгт манай улсаас гадна Мальт, Парагвай, Лаос болон Сьерра Леоны баг багтжээ.
Харин манай эмэгтэйчүүдийн тухайд тэмцээний N группт Ливан, Мадагаскар, Киргизстан болон Косовогийн багийн хамт өрсөлдөж байгаа ба бямба гаригт эхний тоглолтоо хийж, Ливаны багийг 3:1-ээр хожсон байна. Манай тамирчид өчигдөр өнжсөн бөгөөд өнөөдөр гуравдугаар тойрогт Мадагаскарын багтай өрсөлдөх учиртай. Тоглолт монголын цагаар 20.30 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

t67.miniih.com 2010-05-25 182.160.29.68

Эмэгтэй боксчдын Азийн АШТэмцээний мэдээг t67miniihcom с хараарай

Avatar

Зочин 2010-05-25 202.70.40.50

болж дээ гайгүй байна шүү манайх теннисээр муу шүүдээ

Avatar

Facilitas 2010-05-25 202.179.20.130

тамхинаас бүр мөсөн гарахыг хүсвэл … wwwsoftlasermn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж