Б.Сэр-одыг хүлээн авч уулзана

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Б.Сэр-одыг хүлээн авч уулзана

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Английн нийслэл Лондон хотноо болсон Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчин Бат-Очирын Сэр-Одыг өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар, Монголын Хөнгөн атлетикийн холбооны удирдах зөвлөлийн хамт хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэх аж.  Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Сэр-одын хамгийн сүүлд оролцсон энэхүү Лондонгийн тэмцээнд дэлхийн 25 орны 32 мянган тамирчин гараанаас гарч уралдсан бөгөөд Монгол Улсын тамирчин тэргүүн байр эзэлж, Гран при шагналын эзэн болсон юм.  Уулзалт болох газар Спортын төв ордоны 3 давхарт 304 тоот өрөөнд болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж