Японы брэндийн нүүр царай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Японы брэндийн нүүр царай болжээ

Манай загварын ертөнцөд хамгийн өндөр ханштай модельд тооцогддог Пүрэвсүрэн арлын япончуудын нүдэнд өртжээ. Түүнд Японы нэртэй загварын агентлагаас хамтран ажиллах санал тавьсан ба үнэ хөлсөн дээр ч гар татаагүй гэсэн шүү. Загварын ертөнц, тайз дэлгэцийн урлагт хүчээ сорин чансаагаа илтгэдэг топ модель бүсгүй тун удахгүй япон брэндийг төлөөлөх болох нь. Топ модель Пүрэвсүрэнд хамтарч ажиллах санал тавьсан япончууд энэ бямба гаригт Монголд ирэхээр төлөвлөж байгаа бөгөөд албан ёсны мэдэгдэл хийн хэвлэлийн бага хурал зарлах гэнэ.
Топ модель Пүүжээ багагүй хугацаагаар арлын Японд амьдрах шаардлага ч гарч магадгүй гэсэн. Монголын халаас зузаантай томоохон компаниудтай өндөр гэрээгээр ажилладаг топ модель Япончуудтай хийх гэрээнийхээ ханшийг багагүй нууцалж байгаа аж.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж