Сайн дурын гал сөнөөгчид Оросын 10 мянган сууринд гарч ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Сайн дурын гал сөнөөгчид Оросын 10 мянган сууринд гарч ирнэ

Гал сөнөөх албаны хяналтын хүрээлтгүй Оросын 10 мянга орчин сууринд сайн дурын гал сөнөөгчдийн баг байгуулахаар ОХУ-ын Онцгой байдлын алба төлөвлөж байна. Тус албаны дарга Сергей Шойгу энэ тухай Холбооны зөвлөлийн  хуралдаан дээр хэлжээ. “Манай оронд нийтдээ хөдөөний 32 мянган суурин галаас хамгаалах албанй үйл ажиллагааны хүртээмжгүй байна” гэж сайд онцоллоо. Эдгээр суурин газруудыг галын албаар хангах нь хэтэрхий үнэтэй учраас сайн дурын гал хамгаалагчдын багийг байгуулан асуудлыг шийдэх хэрэгтэй гэж сайд хэлжээ. “Ойрын үед Онцгой байдлын алба сайн дурын гал сөнөөгчдийн ажлын талаар хуулийн төслийг Засгийн газарт өргөн барих ба харин энэ жилийн хувьд бид нар 10 мянган сууринд хуулийг хүлээлгүйгээр сайн дурын гал сөнөөгчдын ажлыг зохион байгуулах болно” гэж Сергей Шойгу мэдэгдсэн байна. Сайн дурын гал сөнөөгчид нийгмийн хөнгөлөлтөд хамрагдах ёстойг тэр санууллаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж