”Засаг даргын 8:30” уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

”Засаг даргын 8:30” уулзалт боллоо

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд “Засаг даргын 8:30 уулзалт” боллоо. Уг уулзалт нь долоо хоног бүрийн мягмар гаригийн 8:30 цагт тогтмол зохион байгуулагдахаар болсон байна. Өмнөх уулзалтаар Засаг дарга Ж.Ганхуяг дүүргийн 14 хорооны Засаг дарга нарыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтанд Засаг даргын тамгын газрын хэлтэс албадын дарга нар, Засаг даргын дэргэдэх хэлтсийн дарга нар оролцжээ.
Өнөөдрийн “Засаг даргын 8:30” уулзалтанд Засаг дарга Ж.Ганхуяг тус дүүргийн орон сууцны хороолол бүхий таван хорооны нийт 18 сууц өмчлөгчдийн холбооны захиралуудыг төлөөлөл болгон хүлээн авч уулзсан байна. Уулзалтын эхэнд СӨХ-ны удирдлагуудын санал, хүсэлтийг сонслоо. Дүүргийн хэмжээнд нийт 100 гаран орон сууцны, бүртгэлтэй 57 СӨХ байдаг ба эдгээрээс сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд гишүүнчлэлтэй 33 СӨХ байдаг юм байна.  Уулзалтаар СӨХ-ны удирдлагуудаас тулгамдаж буй асуудлуудаа илэн далангүй хэлцгээсэн ба ихэнхи байрууд хуучны, эвдрэл гэмтэл ихтэй байдаг тул дээврийн засвар, лифт, цэвэр бохир усны шугмын шинэчлэлт, хүүхдийн тоглоомын талбай зэрэг нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал болсон талаар холбогдох газарт нь уламжилж, шийдүүлэхээр саналаа хэлцгээжээ.
Засаг дарга  уулзалтын төгсгөлд  СӨХ-оод нь оршин суугчидтайгаа бүх талаар хамтран ажиллах, иргэдийг өөрийн болон хамтын өмчдөө сэтгэлээсээ хандаж, орчны цэвэрлэгээ, тохижилт зэрэг ажлууд дээр санаачлага гарган ажиллах талаар иргэдэд таниулан сурталчлах, ухуулга сурталчилгаа, уриалга хийх талаар дүүргээс тодорхой ажлуудын СӨХ-уудтай хамтран зохион байгуулахаар боллоо.
“Засаг даргын 8:30” уулзалт ирэх мягмар гаригт 8:30 цагт  болно. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж