Энэтхэгийн Шинэ Дели хотын Гургаон дүүрэгт өнөө өглөө зургаан настай охин хүчиндүүлж, зам дээр хаягдсан байсныг олсон тухай “Times of India” сайтад мэдээлжээ. Энэтхэгийн цагдаа нарын мэдээлснээр охин өнгөрсөн ням гаригт хулгайлагдсан бөгөөд өнөө өглөө цус алдсан байдалтай зам дээр уйлан хэвтэж байсныг нэгэн мотоциклтой эрэгтэй олж цагдаад мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар охиныг “Safdarjung” эмнэлэгт шилжүүлэн биеийн болоод сэтгэл зүйн эмчилгээ хийж байгаа бөгөөд охины биеийн байдал тогтвортой байгаа гэнэ. Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар охин хамгийн сүүлд 20 орчим насны залуугийн хамт байсан байна. Энэтхэгийн албаныхан одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байгаа аж.
Б.АНХТУЯА