Засгийн газрын бонд арилжсангүй

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Засгийн газрын бонд арилжсангүй

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /хоёрдугаар сарын 18/ 4,408 тоот арилжаагаар 21 компанийн 7,337,722.68 төгрөгийн үнийн дүн бүхий 3,819 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 17687.16 нэгж байсан нь өмнөх өдрийнхөөс 90.92 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 36 хэлцэл хийсэн байна. Өнөөдрийн арилжаанаас “Зоос гоёл” ХК 2,916,200.00 төгрөгийн 2,083 ширхэг хувьцаа, “Женко тур бюро” ХК 32,490.00 төгрөгийн 361 ширхэг хувьцаа худалдсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж