Обамагийн лекцийн дараа амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Обамагийн лекцийн дараа амиа хорложээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн баасан гаригт Чикаго хотноо галт зэвсгийн хяналтыг чангаруулах тухай лекц тавьжээ. АНУ-ын төрийн тэргүүнийг “Hyde Park Career Academy” гимназид  лекц уншиж байх үеэр түүний индрийн ард тус сургуулийн хэсэг сурагчид зогсон ерөнхийлөгчийг дэмжиж байсан аж. Харин тэдгээр сурагчдын нэг болох 14 настай охины эгч 18 настай Женей Макфарлейн Ерөнхийлөгч Барак Обамагийн энэхүү лекцээс ердөө цагийн дараа гэртээ толгойн тус газраа буудаж, амиа хорлосон байдалтай олджээ. Одоогоор цагдаа нар охины амиа хорлох болсон шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэхүү хэрэг Ерөнхийлөгч Барак Обамагийн галт зэвсгийн хяналтыг чангаруулах тухай лекцийн дараахан гарснаар олны анхаарлыг ихээр татаад байгаа аж. Женей Макфарлейний ээжийн мэдэгдснээр охин нь тус сургуулийг ирэх хавар төгсч, хоолны урлагийн чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байсан гэнэ.

Сүүлийн үед АНУ-д өсвөр насны хүүхдүүд галт зэвсэг ашиглан амиа хорлох хэрэг гарах нь ихэссэн бөгөөд үүнээс өмнө өнгөрсөн сард Чикагогийн Өмнөд-Сайд паркад 15 настай Хадиа Пендлтон гэгч охин өөрийгөө буудаж, амиа егүүтгэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн баасан гаригт гимназид тавьсан лекцэндээ “Өнгөрсөн жил Чикаго хотод галт зэвсгээр үйлдэгдсэн нийт 443 хүн амины хэрэг гарснаас 65-т нь 18-аас доош насны хүүхдүүд хохирсон. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Ньютаун мужийн “Сэнди Хүк” бага сургуульд гарсан шиг аймшигт хэрэг дөрвөн сард нэг удаа давтагдсантай дүйцэхүйц хэмжээний үзүүлэлт юм” гэж мэдэгджээ.
 
“Reuters” агентлагийн мэдээлснээр Чикаго хотод өнгөрсөн сард галт зэвсгийн улмаас хүний амь хохирсон хэрэг 43 гарсан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж