Иракт цуврал халдлага гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Иракт цуврал халдлага гарчээ

Иракийн нийслэл Багдад хотын захын дүүргүүд болоод нутгийн хойд хэсэгт орших Мосул хотод өчигдөр гарсан цуврал халдлагын улмаас нийт 21 хүн амиа алдаж 125 хүн шархaдсан байна. Цагдаа нарын мэдээлснээр халдлага ихэвчлэн хөл ихтэй томоохон худалдааны төв бүхий лалын шийтүүд олноор амьдардаг дүүргүүдийг хамарчээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр халдлага өчигдөр орон нутгийн цагаар өдрийн 11:00 цагт Садр дүүрэгт эхлэн гарсан бол удалгүй Хассейниах, Аль-Амин, Сайдиах дүүргүүдэд үргэлжилжээ.

Харин цагдаагийн албан хаагчдын мэдээлснээр Мосул хотод гарсан халдлаганд буруутай гурван гэмт этгээдийг одоогоор баривчлаад байгаа аж. Уг хот нь Иракийн нийслэл Багдадаас 400 киломерийн зайтай оршдог юм байна. Цагдаа нар алан хядах Аль-Кайда бүлэглэлийг дээрх хэрэгт буруутгаж байгаа бөгөөд тус бүлэгтэй холбоотой  гэмт үйлдлүүд Иракийн хойд зүгийн Найнана муж ялангуяа Мосул хотод идэвхитэй байгаа талаар албаныхан энэ үеэр онцолсон байна. 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж