Сэтгүүл зүйн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Сэтгүүл зүйн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

“Тогтвортой хөгжлийн асуудлыг сурвалжлах нь” Монголын сэтгүүлзүйн хөгжлийн хоёр дахь шатны хөтөлбөр өнөөдрөөс Хэвлэлийн хүрээлэнд хэрэгжиж эхэллээ. Энэхүү хөтөлбөрөөр хөгжлийн сэтгүүлзүйгээр байгаль орчин, ядуурал, жендер, засаглалын асуудлыг Монголын сэтгүүлчид хэрхэн хөндөж, сурвалжилбал зохимжтой талаарх ажлуудыг хийх юм байна. Ингэхдээ сэтгүүл зүйн багш нараар дамжуулж, өнөөдрөөс эхлээд долоон хоногийн турш мэдлэг олгох сургалт хийх ажээ. Энэ хугацаандаа багш нар сургалтанд хамрагдаж, гарын авлага боловсруулж, цаашдаа сэтгүүлчид тогтвортой хөгжлийн асуудлаар хэрхэн сэтгүүл зүйн бүтээл гаргах тухай онолын төвшний асуудлыг шийдэх гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж