Хар тамхины наймаачид байлдаан өдөөв

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Хар тамхины наймаачид байлдаан өдөөв

Мафийнхан боссоо бариулахгүйн төлөө Ямайкийн нийслэлийн зарим дүүрэгт жинхэнэ байлдааныг өдөөлөө.
Засаг төр ба хар тамхины мафийн хоорондын дайн нь эрх баригчид АНУ-ын шаардлагаар орон нутгийн мафийн боссыг шилжүүлэн өгөх гэсний улмаас гарсан юм. Одоо мафийнхан боссоо алдахгүйн тулд нийслэлийн ядуусын дүүрэгт бэхлэлт босгон цагдаа нартай байлдаж байгаа аж. Мафийн толгойлогч Кристофер Коукийг АНУ-д баривчлан хүргүүлсэн тохиолдолд тэрээр бүх насаар хоригдох ялаар шийтгүүлнэ. Кингстон хотод гэрийн хорионд байсан Коукийн байрны ойролцоо мафийн дайчид хамгаалалт хийн байлдаж байгаа ба цагдаагийн зарим хүнийг шархдуулснаар барахгүй цагдаагийн нэгэн салбарыг шатааж амжив. Тулалдаан бүтэн өдөр үргэлжилсэн ба Ямайкийн ерөнхийлөгч Брюс Голдинг нийслэл Кингстонд онцгой байдал тогтоолоо. Ямайкийн эрх баригчид Коукт бууж өгөх шаардлага хүргүүлээд хариугаа аваагүй байна.
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж