Тайландын Паттани мужийн худалдааны дүүрэгт өчигдөр орой тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас цэргийн хамгаалалтын гурван ажилтан амь үрэгдэж, найман хүн гэмтэж, шархдсан байна. “Associated Press” агентлагын мэдээлснээр Паттанид өмнөх орой нь үүнтэй адил халдлага гарч, нэг хүн гэмтэж, шархадсныг дурджээ.
Тайландын хамгаалалтын албаныхны мэдээлснээр эдгээр халдлагыг лалын салан тусгаарлах бүлэглэлийн босогчид үйлдсэн бөгөөд тэд Паттани мужийн нийт долоон газарт бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байсны тавыг нь олж илрүүлэн аюулгүй болгожээ.
Паттани муж нь лалынхан ноёлсон Тайландын гурван мужийн нэг бөгөөд эдгээр мужуудад өнгөрсөн 2004 оноос хойш лалын салан тусгаарлах босогчдын улмаас нийт 5000 гаруй хүн амь үрэгдээд байгаа ажээ.
Б.АНХТУЯА