Террористууд Газаас ихээхэн мөнгө шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Террористууд Газаас ихээхэн мөнгө шилжүүлэв

Даваа гаригт Зүүн Иерусалимын хэдэн оршин суугчдыг ХАМАС ба “Исламын жихад” гэх террорист байгууллагуудаас Израилийн шоронд хоригдож байгаа хоригдлуудад өмгөөлөгч нарын тусламжтайгаар мөнгө шилжүүлсэн гэх хэрэгт сэжиглэгдэн баривчилсан тухай мэдээлэл гаргахыг зөвшөөрчээ.
Өмгөөлөгч Ширин Исауиг баривчилсны дараа мөрдөн байцаалт эхэлсэн юм. Түүнээс 100 мянган ам.доллар ба 50 мянган шекел бэлнээр илэрсэн гэнэ. Хожим тогтоогдсоноор өмгөөлөгч хоригдлуудыг тогтмол эргэж, тэдний дансанд хуулинд зааснаас илүү мөнгийг хийдэг байснаас гадна шилжүүлсэн мөнгө тус бүрээс нь дөрвөн хувийн комиссын хураамжийг өөртөө авч байсан гэнэ. Энэ схемээр ХАМАС ба "Исламын жихад" Газын зурвасаас хоригдлуудын нэр дээр хоёр сая орчим ам.долларыг шилжүүлсэн байлаа. Мөн өмгөөлөгчөөс disk-on-key хураасан ба тэнд хоригдлуудтай гар утсаар харьцаж байсан бичлэг байлаа. Шоронд гар утсыг хориглосон байдаг. Тавдугаар сарын 24-нд прокурорын газраас Ширин Исауи ба өөр дөрвөн сэжигтэнд авлига ба залилан болон террорист ажиллагаанд зориулан эд хөрөнгө олж авсан гэх ялыг өгсөн байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж