Завханчуудын их золголт болно

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Завханчуудын их золголт болно

Сар шинийн баярын дараа аймаг, сумдын золголт болдог уламжлалтай. Энэ сарын 22-нд Завхан аймгийн уугуул иргэдийн золголт Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Золголтын арга хэмжээнд нутгийн хамба нараар ахлуулсан  108 лам ерөөл, номлолоо айлдах ба хүчит бөхчүүдийн манлай 32 бөхийн барилдаан мөн урлагийн алдартнууд ая дуугаа өргөх юм байна. Энэ арга хэмжээний үеэр Могой жилийн есөн азтанг тодруулж, 24 сум тус бүрээс хүрэлцэн ирсэн таван ахмад бууралд хүндэтгэл үзүүлэх аж.
 
Завхан аймгийн залуучууд, оюутны хөгжлийн төвөөс санаачилсан золголтыг Завхан аймгийн нутгийн зөвлөл, Очирваань уул холбоо, Завханчуудын спорт холбоо зэрэг байгууллагуудтай  хамтран зохион байгуулж буй.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж