Заяа хуримын бөгжөө хатуу дарсаар солив

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Заяа хуримын бөгжөө хатуу дарсаар солив

“Татар” хамтлагийн Заяа сүүлийн жилүүдэд бие даан уран бүтээлээ хийж байгаа. Заяа өөрийн уран бүтээлээр бие даасан цомог гаргах гэж байгаа аж. Заяа нэг ярилцлагадаа “Бусдын хайрыг хүндэл гэж дуу маань байдаг. Нэг нэгнийхээ хайрлах гэдэг чинь хамгийн том зүйл. Би амьдралыг  тэр талаас нь харахыг хичээдэг. Хүнийг хайрлаж чаддаг байна гэдэг бол нийгэмд байр сууриа олсон бат бөх хүн байх болов уу гэж боддог” хэмээн хэлж байсан удаатай. Харамсалтай нь, тэр өөрөө нийгэмд байр сууриа олж чадаагүй яваа бололтой. Эхнэрийнхээ хайрыг уландаа гишгэж, хуримын бөгжөө ломбардад тавин байж шоуддаг сурагтай.

Д.Хүслэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж