СЕХ сонгуулиудын дүнг нэгтгэн гаргахад, 2012 оны сонгуулиас өмнөх сонгуулиудын баримт бичиг үйлдэх, нэгтгэх, хадгалах, архивлах асуудлыг эхнээс нь нэгдсэн журамд оруулж чадаагүй зэрэг нь зарим хүндрэл бэрхшээл учруулж байсан ч сонгуулийн тоо баримтыг ийнхүү цэгцлэн нэгтгэж олны хүртээл болгож байгаа аж. Монгол Улсын түүхэнд анх удаа сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох, дүн мэдээ дамжуулахад автоматжуулсан системийг нэвтрүүлснээр сонгуулийн дүнг өмнөх сонгуулиудаар гарч байсан алдааг давтахгүйгээр хурдан шуурхай, үнэн бодитой гаргахад ихээхэн ач холбогдолтой болсныг уншигчдад хандсан өмнөх үгэндээ СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэмдэглэсэн байна.
Сонгуулиудын дүнг нэгтгэсэн ном гаргажээ
Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/ УИХ-ын VI удаагийн ээлжит сонгууль болон 1996-2009 онуудад явагдсан нөхөн сонгуулийн дүнг нэгтгэн боть ном болгон хэвлэн гаргажээ. Энэхүү номонд сонгогч иргэд төрийн эрх барих дээд байгууллагаа зургаан удаа сонгохдоо сонголтоо хэрхэн хийж саналаа өгснийг сонгуульд нэр дэвшигч бүрээр, мөн аймаг, тойрог, сум, дүүрэг, хэсгээр нь нэгтгэжээ.
Ш.ЧИМЭГ